REACH and SERVE for ALL innocents/ disadvantaged community

Үнэ төлбөргүй үйлчилгээ /пробоно/

Хуульч, Өмгөөлөгч хүн бүрийн нэг үүрэг бол төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх явдал юм. Манай Өмгөөллийн ашид адвокатс ХХН нь Үндсэн хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, мөн нөхөрлөлийн нийгмийн хариуцлагын хүрээнд төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ, туслалцаа үзүүлэх ажлыг фирмийн бодлогын баримт бичигт тусган уг ажлыг эрчимжүүлэх, аль болох өргөн хүрээнд хамруулахаар ажиллаж байна. Нөгөөтэйгүүр фирмийн зүгээс өмгөөлөгч нараа уг хөтөлбөрт идэвхитэй оролцохыг уриалж, дэмжин урамшуулах нөхцөл болзолыг мөн бодлогын баримт бичигтээ тусгалаа.

Хэрвээ ТА эрүүгийн хэргийн хохирогч, захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч бол манай энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой. Төлбөрийн чадваргүй болохыг Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон амьжиргааны түвшин нь ядуурлын шугамаас доогуур болохыг нотлосон тодорхойлолтоор харгалзан үзнэ.

Мөн ТА бүхэн манай фирмээс 5 дахь өдөр болгоны өглөөний 9 цагаас үдийн 12 цагийн хооронд зохион байгуулж байгаа үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг, уулзалтанд хамрагдаж, дээрх үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Өмгөөллийн Ашид Адвокатс ХХН