Ашид Адвокатс ХХН-ийн төрийн бус, олон нийтийн байгууллагыг дэмжих ХӨТӨЛБӨР

Манай хууль зүйн фирм нь нийгэм, олон нийтэд ач холбогдолтой, олон нийтийг хамарсан цар хүрээ бүхий үйл ажиллагааг дэмжихээр урт хугацааны хамтын ажиллагааг үүсгэж дэлгэрүүлэх хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх гэж байгаагаа дуулгахад таатай байна. Уг зорилгын хүрээнд фирмийн зүгээс нийгмийн хэсэгт чиглэсэн, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэр бүлийн аль нэг гишүүн, хүүхэд, орон гэргүй хүүхдэд чиглэсэн сайн үйл эрхлэгч хувь хүн, бүлэг, клуб, байгууллагатай хамтран ажиллах болсондоо таатай байна.
 
Хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний ээлжинд нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, бүлэг, клуб, олон нийтийн байгууллагад багийн болон үйл ажиллагааны хүрээнд хурал хийх хурлын өрөөгөө тодорхой минут, цагаар үнэ төлбөргүй ашиглуулах, түүнчлэн өдөр, долоо хоногоор тодорхой цагаар ажиллахад талбай, ширээ, сандал гаргаж өгөх замаар үйл ажиллагааг нь дэмжих, идэвхижүүлэхэд манай фирмээс хувь нэмэр оруулах явдал юм.
 
Иймээс хамтарч ажиллахаар сонирхож буй хувь хүн, байгууллага өөрсдийн нийтэд чиглэсэн үйл хэргийн талаархи танилцуулга, тулгамдсан асуудал, хэрэгцээ, шаардлага, Өмгөөллийн ашид адвокатс ХХН-тэй хамтран ажиллахаар хүсэж буй чиглэлийг хүсэлтэндээ дурдаад info@ashidadvocates.mn хаягаар илгээнэ үү.
Бидний зүгээс эхний ээлжинд 5-аас хэтрэхгүйгээр хувь хүн, бүлэг, байгууллагатай хамтран ажиллах тул та мэдээллээ яаралтай явуулаарай.

Өмгөөллийн ашид адвокатс ХХН
 
Ashid Advocates LLP's Community Organizations Partnership Program
 
Ashid Advocates aims to build long-term partnerships to create significant impact in the civil society. Thus, we believe through our 2018 program scheme partnering with community organizations we reach to our objective progressively.
 
Our future partnership with community organizations to help with their voice and what in need will further encourage more people to be involved in actions of civil organizations and our program. We will work with community organizations to provide assistance and support that is substantial and integrated by matching their needs.
 
We arrange and provide a range of in-kind support, including the use of office space for our potential partner organizations to hold meetings, events and briefings.

Ashid Advocates LLP