БҮҮМ СТАРТ-АП ХӨТӨЛБӨР

Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН нь старт-ап компаниудыг дэмжих зорилгоор үнэ төлбөргүй хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх “BOOM /БҮҮМ/” пробоно хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь шинээр байгуулагдах гэж буй эсвэл гарааны бизнесээ эхлүүлсэн старт-ап компаниудад нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр хуулийн үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах замаар шинэхэн старт-апууд санхүүгийн эх үүсвэрээ бизнесээ өргөжүүлэхэд үр дүнтэй зарцуулж, улмаар ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Нөгөөтэйгүүр, энэхүү хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж эхэлснээр старт-ап компаниудыг дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргах, таниулах, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх замаар ажлын байр бий болгох, улмаар тогтвортой хөгжлийн бодлогыг хангах ач холбогдолтой.
 
Манай хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй гарааны бизнес эрхлэгч /Энтрепренер/, старт-ап аж ахуйн нэгж дараахи шаардлагыг хангасан байна. Үүнд:
 

  • Бизнес нь шинэлэг санаа бүхий байх бөгөөд нийгэмд эерэг нөлөө авчрах.
  • Дотоодын зах зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тодорхой хэмжээнд таниулсан байвал зохино.
  • Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль, эрх зүйн туслалцаа авах хэрэгцээ шаардлагатай бөгөөд хуульчтай хамтран ажиллах хүсэлтэй.  
 
Дээрхи шаардлагыг хангасан гарааны бизнес эрхлэгч старт-ап компаниудад бид дараахи чиглэлээр тодорхой багц цагаар хууль, эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Үүнд:
 
  • Хөрөнгө оруулалтын гэрээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээ, хамтран ажиллах гэрээ, компанийн дүрмийг шинэчлэх г.м
  • Зохиогчийн эрх, барааны тэмдэг, Патент гэх мэт оюуны өмчийн эрх зүйн талаар зөвлөгөө өгөх
  • Татварын эрх зүйн талаар зөвлөгөө өгөх
  • Үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд тусгайлан мөрдлөг болговол зохих хууль, эрх зүйн орчин /Compliance/
  • Хөдөлмөрийн эрх зүйн хүрээнд хөдөлмөрийн гэрээ, дотоод журам г.м асуудлаар туслалцаа, зөвлөгөө өгөх.
 
Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН нь 2015 оны 6 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд хууль эрх зүйн туслалцаа, зөвлөгөө, өмгөөллийн чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй хууль зүйн фирм юм. Бид дотоодын үйлчлүүлэгчид төдийгүй олон улсын  компаниуд, гадаадын элчин сайдын яамд, олон улсын төрийн бус байгууллагуудад хууль, эрх зүйн туслалцаа үзүүлсээр ирсэн. Тэдгээрээс дурдвал дэлхийн мэдээлэл технологи, инновацийн салбарт тэргүүлэх IBM, Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин Сайдын Яам, Польшийн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, олон улсын хүмүүнлэгийн байгуулага болох Мэрси Кор зэргийг нэрлэж болно. Мөн Их Британийн Лондон хотод байрладаг 30 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн нэр хүнд бүхий судалгааны агентлаг болох The Legal 500  нь Өмгөөллийн “Ашид Адвокатс” ХХН хуулийн фирмийг Legal 500 Asia Pacific 2018-Leading Firm recommended law firms Band 4-т жагсааж манай баг хамт олны хөдөлмөр, амжилтыг үнэлсэн билээ.
 
Иймд Старт-ап компаниудыг дэмжиж нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх “BOOM” хөтөлбөрт хамрагдах эсвэл бидэнтэй нэгэн зорилгын дор хамтарч ажиллах хувь хүн, байгууллагууд +976 70147878, +976 70140701 утсаар холбогдох эсвэл info@ashidadvocates.mn хаягаар хүсэлтээ илгээнэ үү.   
 
 Өмгөөллийн ашид адвокатс ХХН