News & Insights
“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ялалт байгуулав.
Манай Өмгөөлөгч Ш.Цолмон, Хуульч Д.Оргил нар “Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн Шүүгч Д.Зоригтбаатарын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4325 дугаар Захирамжийг хэрэгсэхгүй болгох тухай” гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр  гаргасан. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх манай гомдлыг Ц.Цогт, Д.Батбаатар, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж “4325 дугаар Захирамжийг хэрэгсэхгүй болгох”-оор шийдвэрлэж манай гомдлын шаардлагыг хангасан тухай мэдээллийг та бүхэнд хүргэхэд таатай байна. Иймд эрхэм Хуульчиддаа баяр хүргэж цаашдын ажил, үйлсэд өндөр амжилтыг хүсье.

Дашрамд дурдахад энэ удаагийн захиргааны хэрэг нь манай хүндэт үйлчлүүлэгчдийн нэг “Дөл Импекс” ХХК-ийн бидэнд өгсөн итгэмжлэлийн хүрээнд “Нийслэлийн Засаг Даргын бусдад газар олгосон хэд хэдэн шийдвэрийг хүчингүй болгох”-той холбоотой хэргийн нэг хэсэг юм. Өмнө нь “Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхэд “Эс Жи Пи” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Дөл Импекс” ХХК-д холбогдох “газар чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийн шүүхийн бүхий л ажиллагаанд тус компанийг төлөөлөн оролцож “Эс Жи Пи” ХХК-ийн “газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Захирамжийг гаргуулж ялалт байгуулсан билээ. 

“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН нь Монголын Улсын ашигт малтмал, газрын тос, дэд бүтэц, эрчим хүч, түүнчлэн Монгол Улсын барилгын хуулиар эрх зүйн мэргэшсэн зөвлөгөө өгдөг бөгөөд Монгол Улсын хуулийн салбарын томоохон зөвлөх фирм хэдий нь болсон байна.  Тус фирмийн мэргэжлийн үйл ажиллагааны цар хүрээ сүүлийн жилүүдэд өргөжин гадаадын томоохон хуулийн фирм, компани, хөрөнгө оруулагч нартай урт хугацааны хамтран ажиллах, түншлэлийн, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулаад байна.