News & Insights
“Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч Д.Оргилын боловсруулж найруулсан Захиргааны ерөнхий хууль батлагдав
2015 оны 6 сарын 19-ний өдрийн хаврын чуулганаар “Захиргааны ерөнхий хууль” батлагдсан.

Энэхүү хуулийн төслийн ажлын хэсэгт “Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН-ийн Хуульч Даваасүрэнгийн Оргил нь орж ажиллан “Захиргааны ерөнхий хууль батлагдахад өндөр гавьяа үзүүлснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Монгол Улсад захиргааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлээд арваад жил өнгөрч байна. Захиргааны ерөнхий хууль хэрэгжих эрх зүйн орчин болон энэ хуулийг захиргааны байгууллага иргэдийн зүгээс хүлээн авах нийгэм сэтгэл зүйн үндэс суурь бүрдсэн байгаа бөгөөд өмнө нь төрийн захиргааны байгууллагууд нь эдгээр асуудлыг Үндсэн хуулийнхаа хүрээнд шийддэг байсан ч харин энэхүү хууль гарснаар шүүгчдийн өргөн эрх мэдэл хийгээд төрийн албан хаагчийн эрх мэдлийг хязгаарлагдаж зөвхөн “Захиргааны ерөнхий хууль-ийн зарчмын дагуу шийдвэрээ гаргадаг болж байгаа юм. Ямарваа нэгэн эрх мэдлийг хязгаарлахын тулд нарийвчлалтай боловсронгуй хуулийг батлах шаардлагатай байдгийн жишээ Захиргааны ерөнхий хууль юм. Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэнэ. Бидний зүгээс уг хуулийн хэрэгжилттэй холбоотой мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь та бүхэнд хүргэж байх болно.